Хамтдаа зураг бүтээх
- Газар
- БЗД, Tokyo Residence - Orshil Construction LLC 2 давхарт
- Дүүрэг
- Баянзүрх

Яагаад гоё санаа вэ?
Зүгээр л кофе ууж суухын оронд хамтдаа өөрсдийн гараар урлагийн бүтээл хийх өвөрмөц болзоо. Кофегоо уунгаа зураг зурж, өнгө сонгож, бие биенийхээ бүтээлд тусалж, хөгжилтэй цагийг өнгөрөөнө. Хамгийн гоё нь болзооны төгсгөлд хоёуланд нь тэр өдрийг сануулах өөрсдийн хийсэн дурсгал үлдэнэ.
Юу авч очих вэ?
- Дурсамжтай зураг, бичлэг хийх
- Зурахыг хүссэн зургийн санаа (Pinterest-ээс хайж болно)
Юу анхаарах вэ?
- Урьдчилан захиалга шаардлагатай эсэхийг шалгах.
- Зураг зурах материал үнэд багтсан эсэхийг лавлах.
- Бүтээл хийхэд хангалттай цаг төлөвлөх.
- Будаг хувцсанд хүрэхээс болгоомжлох.
Болзоог илүү гоё болгох санаа
“Бие биедээ зориулж бүтээл хийх” жижигхэн challenge зохиогоорой.
Хоёулаа тус тусдаа зураг бүтээх боловч дуусах хүртлээ нэгэндээ харуулахгүй. Эцэст нь бүтээлээ солилцож, яагаад тэр зургийг сонгосноо тайлбарлана.
Бүтээлийнхээ ард болзсон өдрийн огноо болон бие биедээ зориулсан нууцхан үг бичиж үлдээгээрэй. Ингэснээр зүгээр нэг зураг биш, хоёулангийнх нь түүхтэй дурсамж болно.
Зургийн мэдээлэл
Энэ зургийн зохиогч, лицензийн мэдээлэл бүртгэгдээгүй байна. Зургийн эрхийн талаар хэлэх зүйл байвал бидэнтэй холбогдоорой.
Энэ болзоог хамтдаа товлох уу?
Хослол аппаар санаагаа нээгээд хамтрагчтайгаа өдрөө товлоорой.


.jpg)

