Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн:
«Хослол» апп болон khoslol.app сайтыг ашиглахдаа доорх нөхцөлтэй танилцана уу. Хослол нь хосууд өдөр тутмын даалгавар биелүүлэх, болзоогоо төлөвлөх, дурсамжаа хадгалах, оноогоор урамшуулал авах үйлчилгээ юм.
1. Зохисгүй агуулга ба мэдээлэх
Садар самуун, нүцгэн зураг, хүчирхийлэл, заналхийлэл, үзэн ядалт, дарамт, зөвшөөрөлгүй хувийн зураг болон бусдын эрхийг зөрчсөн агуулгыг хориглоно. Бичвэрт үндсэн шүүлтүүр ажиллана. Зургийг холбогдсон хос шууд харах тул зохисгүй зургийг апп доторх «Мэдэгдэх» товчоор мэдэгдэнэ.
Дурсамж, даалгавар, болзооны санаа, хуваалцсан асуултын хариултын «Мэдээлэх» товчоор агуулгыг мэдэгдэнэ. Профайл → «Аюулгүй байдал» хэсэгт хэрэглэгчийг мэдээлэх, блоклох боломжтой. Блок хүчинтэй үед хамтын хандалт зогсож, хадгалсан агуулга устахгүй. Хамтын хандалтыг сэргээхийн тулд хоёр талын блок болон админы хаалт цуцлагдсан байх ёстой.
Дэмжлэгийн баг мэдээллийг шалгаж, зөрчилтэй агуулгыг нуух эсвэл хамтын хандалтыг хааж болно. Асуудал болон тусламжийн хүсэлтээ nasanbat@khoslol.app хаягаар илгээнэ үү.
2. Бүртгэл ба хос холбох
Та өөрийн имэйл хаягаар бүртгүүлж, мэдээллээ үнэн зөв оруулна. Нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулахгүй бөгөөд зөвшөөрөлгүй хандалт сэжиглэвэл бидэнтэй холбогдоно уу.
Нэг бүртгэл нэг удаад нэг хостой холбогдоно. Хослолын код болон QR холбоосоо зөвхөн холбогдохыг хүссэн хүндээ өгнө. Хосолсны дараа хамтын агуулга хоёр хэрэглэгчид харагдана.
3. Таны оруулсан агуулга
Таны оруулсан бичвэр, зураг болон бусад агуулгын эзэмшигч нь та хэвээр байна. Бид тэдгээрийг хадгалах, боловсруулах, танд болон таны холбогдсон хост харуулахад шаардлагатай хэмжээнд ашиглана.
Та оруулах агуулгаа ашиглах эрхтэй байх бөгөөд бусдын хувийн мэдээлэл, зургийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй. Хослол нь хамтын агуулгыг нийтэд нээлттэй болгохгүй.
4. Оноо ба купон
Оноо нь апп доторх урамшуулал бөгөөд мөнгөн үнэ цэнэгүй. Оноог бэлэн мөнгөөр солих, бусдад шилжүүлэх боломжгүй. Даалгаврын биелэлт болон оноог үйлчилгээний дүрмийн дагуу тооцно.
Купон бүрийн хамрагдах үйлчилгээ, хугацаа, хөнгөлөлт болон ашиглах нөхцөлийг тухайн урамшууллын мэдээллээс шалгана уу. Кодыг түнш байгууллагын эрх бүхий ажилтан шалгаж, ашигласныг тэмдэглэнэ. Нэг удаа ашигласан кодыг давтан ашиглах боломжгүй.
Түнш байгууллагын бараа, үйлчилгээний нөхцөл болон чанартай холбоотой асуудлыг тухайн байгууллагад мэдэгдэнэ. Купоны код эсвэл аппын ажиллагааны асуудлаар Хослолын багтай холбогдоно уу. Урамшууллын жагсаалт болон онооны дүрэм шинэчлэгдэж болно.
5. Зөвшөөрөхгүй үйлдэл
- Бусдын бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, нэвтрэх мэдээлэл авахыг оролдох.
- Хослолын код, купон, QR болон оноог хуурамчаар үүсгэх, давтан ашиглах, системийг хуурах.
- Хууль бус, бусдын эрхийг зөрчсөн, дарамталсан эсвэл зөвшөөрөлгүй хувийн агуулга оруулах.
- Үйлчилгээний хэвийн ажиллагаанд саад учруулах, зөвшөөрөлгүйгээр мэдээлэл татах, хамгаалалтыг тойрох.
6. Нууцлал
Бид мэдээллийг нууцлалын бодлогод тайлбарласан зорилгоор боловсруулна. Ямар мэдээлэл цуглуулах, хэн хандах, хэрхэн устгуулахыг «Нууцлалын бодлого» хуудаснаас үзнэ үү.
7. Бүртгэл устгах ба эрх хязгаарлах
Та Профайл → «Бүртгэл устгах» хэсгээс бүртгэлээ устгаж болно. Бүртгэл устгахад хослол болон хамтын агуулга, зураг, оноо, купон устаж, хос тань эдгээрт хандах боломжгүй болно. Хосын тань өөрийн бүртгэл үлдэнэ. Устгасан хамтын агуулгыг апп дотроос сэргээх боломжгүй.
Аппыг төхөөрөмжөөсөө устгах эсвэл бүртгэлээсээ гарах нь бүртгэлээ устгасанд тооцогдохгүй. Апп руу нэвтрэх боломжгүй бол бүртгэл устгах хуудсаар эсвэл nasanbat@khoslol.app хаягаар хүсэлт илгээнэ үү.
Хууль бус үйлдэл, зөвшөөрөлгүй хандалт, оноо болон купоны зөрчлөөс хамгаалахын тулд холбогдох бүртгэлийн эрхийг хязгаарлаж болно. Эрх хязгаарласан талаар асуулт байвал холбоо барих имэйлээр хандана уу.
8. Үйлчилгээний ажиллагаа ба хариуцлага
Бид үйлчилгээг хэвийн ажиллуулахыг хичээх боловч засвар, шинэчлэлт, сүлжээ болон үйлчилгээ үзүүлэгчийн саатлаас шалтгаалан түр тасалдаж болно. Асуудал гарвал бидэнд мэдэгдэнэ үү.
Аппаар санал болгосон болзооны санаа нь ерөнхий мэдээлэл юм. Очих газрын цагийн хуваарь, үнэ, захиалга болон нөхцөлийг тухайн байгууллагаас баталгаажуулна уу.
Эдгээр нөхцөл нь хэрэглэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлахгүй бөгөөд хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
9. Нөхцөлийн өөрчлөлт ба хэрэглэх хууль
Нөхцөлийг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлж, сүүлд шинэчилсэн огноог өөрчилнө. Үйлчилгээг ашиглахдаа одоогийн нөхцөлтэй танилцана уу.
Эдгээр нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой асуудлыг эхлээд Хослолын багт мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
10. Холбоо барих
Үйлчилгээ, купон, бүртгэл болон эдгээр нөхцөлтэй холбоотой асуултаа nasanbat@khoslol.app хаягаар Хослолын хөгжүүлэлтийн багт илгээнэ үү.

