Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн:

«Хослол» нь хосууд өдөр тутмын даалгавраа хамтдаа биелүүлж, дурсамжаа хадгалах апп юм. Энэхүү бодлого нь Хослол апп болон khoslol.app сайтаар дамжуулан ямар мэдээлэл авч, юунд ашиглаж, хэрхэн устгахыг тайлбарлана. Мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг Хослолын хөгжүүлэлтийн баг хүлээн авна.

1. Агуулгын хамгаалалт ба мэдээлэл

Хосын агуулга нийтэд нээлттэй биш. Тэмдэглэлд нэг зураг хавсаргаж болно (хосоор нийт 2 зураг үнэгүй, дараагийнх нь 20 оноо). Зургийг 200 KB-аас бага болгон шахаж, хаалттай хадгалалтад хадгална; зөвхөн та болон холбогдсон хос тань харна. Зөвшөөрөлгүй эсвэл зохисгүй зургийг «Мэдэгдэх» товчоор мэдээлж болно.

Зохисгүй агуулгыг мэдээлэхэд тухайн агуулгын хуулбар, холбогдох бүртгэлийн таних тэмдэг, сонгосон шалтгаан, таны нэмэлт тайлбарыг шалгалт болон давтан зөрчлөөс хамгаалах зорилгоор хадгална. Дэмжлэгийн эрх бүхий ажилтан зөвхөн хянуулахаар өгсөн зураг болон мэдээлсэн агуулгыг шалгана. Мэдээлэгчийн тайлбар, шалгалтын бүртгэлийг нөгөө хэрэглэгчид харуулахгүй.

Блоклох нь хоёр талын хамтын хандалт, шинэ үйлдлийг хаах бөгөөд бүртгэл, хадгалсан агуулгыг устгахгүй. Та зөвхөн өөрийн блокийг цуцалж болно. Хяналтын мэдээлэлтэй холбоотой хандах, устгуулах хүсэлтээ nasanbat@khoslol.app хаягаар илгээнэ үү.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

  • Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, нэр, профайлын эможи болон өнгө.
  • Хосын мэдээлэл: хослолын код, танилцсан өдөр, хамтдаа даалгавар биелүүлсэн дараалал, оноо.
  • Таны оруулсан агуулга: даалгавар, өдрийн асуултын хариулт, сэтгэл санааны тэмдэглэл, дурсамжийн бичвэр ба зураг, болзооны төлөвлөгөө, авсан купон.
  • Эрүүл мэндийн мэдээлэл (сонгон хэрэглэвэл): «Мөчлөг» хэсэгт оруулсан сарын тэмдгийн огноо, мөчлөг ба тэмдгийн урт, жирэмсний горимын эхлэх огноо. Доорх тусгай хэсгийг үзнэ үү.
  • Мэдэгдлийн мэдээлэл: таны төхөөрөмжид push мэдэгдэл хүргэхэд ашиглах төхөөрөмжийн таних тэмдэг буюу push token.
  • Сайтын маягтын мэдээлэл: хүлээлгийн жагсаалт болон бүртгэл устгах хүсэлтэд оруулсан имэйл; түнш болох хүсэлтэд оруулсан байгууллага, салбар, холбоо барих хүний нэр, утас, имэйл, зурвас. Хүсэлттэй хамт IP хаягийг хадгалж, давтан болон автомат хүсэлтээс хамгаалахад ашиглана.

3. Болзооны урилга (khoslol.app/invite)

Энэ үйлчилгээ нь бүртгэлгүйгээр ажиллана. Урилга үүсгэгч өөрийн нэр, урих хүний нэр, шагнал, асуулт, санал болгох болзоо, өдөр, богино захиаг оруулна. Урилга хүлээн авсан хүн тоглоомыг тоглож, хариулт (зөвшөөрсөн болзоо, өдөр, эсвэл «одоохондоо биш» гэсэн хариу, санал болгосон өдөр, богино мессеж) өгнө.

Эдгээрийг зөвхөн урилгыг харуулах, хариуг үүсгэгчид хүргэхэд ашиглана. Урилга 45 хоногийн дараа хүчингүй болно. Урилгын хуудас хайлтын системд индексжихгүй. Үүсгэгчийн нууц холбоосыг бид нэг чиглэлтэй хэш хэлбэрээр хадгална. Урилгад холбоос, имэйл хаяг оруулахыг хориглосон бөгөөд давтан болон автомат хүсэлтээс хамгаалахын тулд IP хаягийг хадгална.

  • Имэйлээр мэдэгдэх (заавал биш): хэрэв үүсгэгч имэйлээ өгвөл урилгад хариу ирэхэд нэг удаа мэдэгдэл илгээхэд л ашиглана. Мэдэгдэл илгээсний дараа (эсвэл илгээж чадаагүй ч) имэйл хаягийг манай өгөгдлийн сангаас устгана. Имэйл илгээхэд Resend үйлчилгээг ашиглана.
  • Урилгын хуудсанд харуулах болзооны санааны зураг, нэр нь Хослол аппын нийтэд харагдах болзооны каталогоос ирнэ.

4. Эрүүл мэндийн мэдээлэл (сарын мөчлөг, жирэмслэлт)

Та сонгон хэрэглэвэл «Мөчлөг» хэсэгт сарын тэмдгийн эхэлсэн, дууссан огноо, мөчлөг ба тэмдгийн урт, жирэмсний горимын эхлэх огноог оруулна. Энэ нь эрүүл мэндийн мэдээлэл тул тусад нь хамгаална.

Энэ апп эмчилгээ, онош, жирэмслэлтээс сэргийлэх арга биш; таамаглал нь ойролцоо бөгөөд эмчийн зөвлөгөөг орлохгүй.

  • Зөвхөн таны өөрийн бүртгэлд хадгалагдаж, өгөгдлийн сангийн түвшинд зөвхөн та хандах эрхтэй.
  • «Хостойгоо хуваалцах» сонголтыг (хос холбогдсон үед анхдагчаар идэвхтэй, эхний танилцуулгад таны шийдвэрээр) асаасан үед л хос чинь тэмдгийн огноо, одоогийн үе, жирэмсний долоо хоногийг харна. Таны бичсэн бусад тэмдэглэл харагдахгүй. Хүссэн үедээ унтрааж болно, унтраасан даруйд хос харахаа больно.
  • Бид энэ мэдээллийг зар сурталчилгаа, аналитик, гуравдагч этгээдэд огт дамжуулдаггүй, зардаггүй, таамаглалыг загвар сургахад ашигладаггүй.
  • Мөчлөгийн сануулга (тэмдэг ирэх, хайртай хүний тэмдгийн өмнөх үе) нь зөвхөн таны төхөөрөмж дээр төлөвлөгдөнө, серверээр дамжихгүй.
  • «Мөчлөгийг шинээр эхлүүлэх», «Хосоосоо салах», «Бүртгэл устгах» үйлдэл энэ мэдээллийг бүрмөсөн устгана.

5. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, таныг хостойгоо холбож, хамтын агуулгыг харуулах.
  • Даалгаврын биелэлт, дараалал, оноо тооцох, купон олгох болон ашиглалтыг шалгах.
  • Зөвшөөрсөн мэдэгдэл, даалгавар болон болзооны сануулга хүргэх.
  • Сайтаар ирүүлсэн хүсэлтэд хариулах, хүлээлгийн жагсаалтын мэдээлэл хүргэх, бүртгэл устгах хүсэлтийг шийдвэрлэх.

6. Хэн мэдээлэлд хандах вэ

Хосын хамтын агуулга нийтэд нээлттэй биш бөгөөд апп дотор та болон таны холбогдсон хост харагдана. Дурсамжийн зургийг хаалттай санд хадгалж, хандалтыг хязгаарласан хугацаатай холбоосоор харуулна.

Supabase нь нэвтрэлт, өгөгдлийн сан, зураг болон сайтын хүсэлт хадгалахад; Google Firebase нь push мэдэгдэл дамжуулахад ашиглагдана. Эдгээр үйлчилгээ нь тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллийг боловсруулна.

Купоны кодоо түнш байгууллагад үзүүлэхэд эрх бүхий ажилтан тухайн байгууллагын купоны код, урамшууллын нэр, хөнгөлөлт, авсан болон ашигласан огноог шалгана. Энэ шалгалтаар таны дурсамж, зураг, сэтгэл санааны тэмдэглэлийг харуулахгүй.

Бид таны хувийн мэдээллийг зардаггүй, зар сурталчилгааны зорилгоор бусдад дамжуулдаггүй, бусад апп болон сайтаар таныг мөшгөхөд ашигладаггүй.

7. Зураг болон мэдэгдлийн зөвшөөрөл

Зураг нэмэх, камер эсвэл зураг сонгогч ашиглах үед тухайн үйлдэлд шаардлагатай зөвшөөрлийг хүснэ. Таны сонгож оруулсан зургийг дурсамж хадгалахад ашиглана.

Мэдэгдэл хүлээн авах эсэхээ төхөөрөмжийн тохиргооноос өөрчилж болно. Мэдэгдлийг хаах нь таны бүртгэл болон хадгалсан дурсамжийг устгахгүй.

8. Хадгалах хугацаа ба бүртгэл устгах

Аппын бүртгэл болон хамтын агуулгыг та бүртгэлээ устгах хүртэл хадгална. Профайл → «Бүртгэл устгах» хэсгээс устгалтыг баталгаажуулж болно.

Бүртгэл устгахад таны бүртгэл, хослол болон хосын хамтын агуулга, тухайлбал даалгавар, дурсамж, зураг, оноо, купон устна. Энэ нь хосын тань хамтын агуулгад хандах боломжийг мөн дуусгана. Хосын тань өөрийн бүртгэл үлдэж, дахин шинэ хостой холбогдох боломжтой болно. Устгасан хамтын агуулгыг апп дотроос сэргээх боломжгүй.

Апп руу нэвтрэх боломжгүй бол nasanbat@khoslol.app хаягаар бүртгэлтэй имэйлээсээ хүсэлт илгээнэ үү. Бид бүртгэлийн эзэмшигчийг баталгаажуулсны дараа хүсэлтийг шийдвэрлэнэ.

Сайтаар өгсөн мэдээллээ устгуулах, хүлээлгийн жагсаалтаас хасуулах хүсэлтээ мөн энэ имэйлээр илгээж болно. Сайтын маягтын мэдээлэл нь аппын бүртгэлээс тусдаа тул аппын бүртгэл устгахад автоматаар устахгүй.

9. Устгасан зургийн файл

Бүртгэл эсвэл дурсамж устгахад аппын хандалт хаагдана. Зургийн файлыг серверийн устгалын дараалалд оруулж, өдөр бүрийн цэвэрлэгээгээр устгана; түр алдаа гарвал дахин оролдоно.

10. Таны эрх ба сонголт

Та апп дотор өөрийн мэдээллийг харах, боломжтой талбаруудыг засах, бүртгэлээ устгах боломжтой. Мэдээлэлдээ хандах, засуулах, устгуулах болон өгсөн зөвшөөрлөө цуцлахтай холбоотой бусад хүсэлтээ холбоо барих имэйлээр илгээнэ үү.

11. Мэдээллийн хамгаалалт

Мэдээлэл дамжуулахад HTTPS холболт, бүртгэл болон хосын мэдээлэлд хандах эрхийн шалгалт, дурсамжийн зурагт хаалттай хадгалалт ашиглана. Та нэвтрэх мэдээлэл болон хослолын кодоо бусдад задруулахгүй байж бүртгэлээ хамгаална уу.

12. Бодлогын өөрчлөлт

Бодлогыг шинэчилбэл энэ хуудсанд нийтэлж, сүүлд шинэчилсэн огноог өөрчилнө. Бодлогын агуулгыг апп доторх нууцлалын бодлоготой нийцүүлэн шинэчилнэ.

13. Холбоо барих

Нууцлал, хувийн мэдээлэл болон бүртгэл устгахтай холбоотой асуулт, хүсэлтээ nasanbat@khoslol.app хаягаар Хослолын хөгжүүлэлтийн багт илгээнэ үү.